TEST-09 Тоглоомын газар — хувийн мэдээллийн нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь TEST-09 Тоглоомын газар (цаашид «Кафе») гишүүн, үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана. Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу.
1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл: утасны дугаар, нэр, (заавал биш) овог, имэйл, төрсөн огноо, хүйс, регистрийн дугаар, хаяг.
- Үйлчилгээний мэдээлэл: дансны үлдэгдэл, цэнэглэлт, тоглосон цаг, худалдан авалт, захиалга, урамшууллын оноо.
- Техникийн мэдээлэл: тоглосон компьютерийн нэр, нэвтэрсэн цаг.
- Ажлын анкет бөглөсөн бол түүнд бичсэн мэдээлэл.
2. Ямар зорилгоор ашигладаг вэ
- Гишүүнчлэл, данс, тоглосон цагийн тооцоо хөтлөх;
- Цэнэглэлт, төлбөр (QPay, бэлэн, карт) хүлээн авах;
- Урамшуулал, хөнгөлөлт, мэдээлэл хүргэх;
- Хууль тогтоомжоор шаардсан санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөх.
3. Хэнд дамжуулдаг вэ
- Мэдээлэл Монгол Улсад байрлах серверт хадгалагдана; Монголоос гадагш дамжуулахгүй.
- Програм хангамжийг ажиллуулдаг үйлчилгээ үзүүлэгч (OneService) зөвхөн Кафены даалгавраар, гэрээний дагуу боловсруулна.
- QPay-ээр төлөхөд төлбөрийн мэдээлэл тухайн банк, QPay-д дамжина.
- Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад.
4. Хэр удаан хадгалдаг вэ
Гишүүнчлэл идэвхтэй байх хугацаанд, мөн санхүүгийн бүртгэлийг хуулийн шаардлагын хугацаанд хадгална. Гишүүнчлэлээ цуцлуулахад хувийн мэдээллийг устгаж, санхүүгийн бүртгэлийг нэргүйгээр үлдээнэ.
5. Таны эрх
- Өөрийн мэдээлэл, гүйлгээний түүхтэй гишүүний порталаас танилцах;
- Буруу мэдээллээ засуулах;
- Хувийн мэдээллээ устгуулах (санхүүгийн бүртгэл нэргүй үлдэнэ);
- Зөвшөөрлөө цуцлах.
Эдгээрийг Кафены кассанд эсвэл доорх хаягаар хүсэлт гаргана.
6. Хамгаалалт
Шифрлэгдсэн холболт (HTTPS), нууц үгийг шифрлэн хадгалах, ажилтны эрхийн хязгаарлалт, үйлдлийн бүртгэл, тогтмол нөөцлөлт.
7. Холбоо барих
TEST-09 Тоглоомын газар